Эрдэнэт үйлдвэрийн 6кВ-ын 630кВт чадалтай хуучин хөтлүүрийн системийг, ABB үйлдвэрийн 6кВ, 450кВт-ын хөдөлгүүр, SEW-EURODRIVE үйлдвэрийн X3KA250/HU/B маркын редуктор, Solcon брендийн HRVS-DN зөөлөн асаалтын төхөөрөмжөөр шинэчлэв.
Уг шинэчлэлтийг хийснээр цагт 180 кВт, жилд 1,492,560 кВт буюу нийт 231,3 сая төгрөгийн эрчим хүч хэмнэж, хүдэр тээвэрлэлтийг 3100 тн/цагт хүргэж, өмнө нь ашиглаж байсан шууд асаалтын горимыг зөөлөн асаалтын төхөөрөмжид шилжүүлснээр асаалтын гүйдэл багасаж, динамик моментыг бууруулан, цахилгаан механик тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулан, засвар үйлчилгээний интервалыг холдуулж, хүн цаг хэмнэлт зэрэг олон давуу талуудыг бий болгосон.