Өнгөрөгч 10-р сард Хятадын аж үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл сэргэж байгааг Хятадын Үндэсний статистикийн газрын өнөөдрийн тоо баримтаас харж болохоор байна.
Аравдугаар сард 20 сая юаниас дээш орлоготой үндэсний компаниудын үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх сараас 0.1 нэгжээр өсжээ. Үүний дотор тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарынх өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар, өмнөх сараас 0.7 нэгжээр өсч, гурван сар дараалан сэргэсэн үзүүлэлттэй гарчээ.
Уул уурхайн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 2.9 хувь, боловсруулах аж үйлдвэр 5.1 хувь, цахилгаан эрчим хүч, ус, дулаан, түлш үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 1.5 хувиар өссөн байна.