Хайх үгээ оруулна уу..

Руселпром групп нь 1991 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын цахилгаан машин үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниуд болох Ленинградын цахилгаан машины үйлдвэр, Владимирийн цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэр,  Сафоновийн цахилгаан машины үйлдвэр, Цахилгаан машины судалгаа хөгжүүлэлт, Дизайн болон хийц бүтээцийн технологийн институттэй хамтарч ажилладаг.

Руселпром групп нь борлуулалтын хэмжээгээрээ ОХУ – н топ 400 компанид багтдаг. Нийт 4380 ажилтантай ба үүнээс 476 хийц бүтээцийн инженер байгаагийн дотор 26 докторын зэрэгтэй, 7 шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилчид эзэлж байна. Групп нь стратеги төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд 6000 шинэ ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна.

ОХУ-ын дөрвөн хотод үйлдвэрлэлийн болон хийц дизайны үйлдвэр нь байрладаг бөгөөд эдгээрийн гурван үйлдвэр нь салбар компани юм. Компанийн нэгдсэн бодлогын үр дүнд харилцагч үйлчлүүлэгчиддээ дараах дараах боломжит давуу талуудыг санал болгодог. Үүнд: ханган нийлүүлэлтийн нэг шугам, өртгийн хяналт болон төсвийн нэгдсэн систем бүхий үйлдвэрлэлийн шугам, санхүүгийн харьцангүй нээлттэй бодлого зэрэг юм.

Хамтран ажиллагч байгууллагууд