Хайх үгээ оруулна уу..

Мотор-редукторууд

Монголын хамгийн том үндэсний IM TRADING ad (revised)-10үйлдвэрт өнгөрөгч оны 11 дүгээр сард нэгэн онцлох ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ нь тус үйлдвэрийн хүдэр тээвэрлэх 9 дүгээр туузан дамжуургын хөтлүүрийн техникийг эрчим хүчний хэмнэлттэй ажиллуулах, хүдэр тээвэрлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилготой шинэчлэлийн ажил байсан юм. Өмнө нь уг дамжуурга 630 кВт-ын, цагт 2800 т/цаг хүдэр тээвэрлэх хүчин чадалтай байсныг ABB компанийн үйлдвэрлэсэн NXR355MG4 маркийн 450кВт хүчин чадалтай өндөр хүчдэлийн цахилгаан хөдөлгүүр, ХБНГУ-ын SEW-EURODRIVE компанийн Х3КА250/В маркийн 175000 Нм момент үүсгэх хөтлүүр, Израилийн SOLCON компанийн HRVS-DN маркийн өндөр хүчдэлийн дижитал зөөлөн асаалтын системээр тоноглон шинэчилсэн байна. Шинэчлэх ажлыг үйлдвэрлэгч компанийн мэргэжилтнүүд Монгол дахь өөрийн суурин төлөөлөгч “Ай Эм Трэйдинг” компани болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран гүйцэтгэжээ.
Уг шинэчлэлийг хийснээр цагт 180 кВт, жилд 1492560 кВт, нийт 231 сая 346.8 мянган төгрөгийн эрчим хүч хэмнэж байна. Мөн хүдэр тээвэрлэлтийг 3100 т/цагт хүргэн, өмнө ашиглаж байсан шууд асаалтын горимыг зөөлөн асаалтын төхөөрөмжөөр дамжуулан асааснаар асаалтын гүйдэл, моментыг бууруулан, цахилгаан хөдөлгүүр, дамжуургын тууз, цахилгааны кабель зэргийг давхар хамгаалснаар тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгах олон давуу талыг бий болгосон юм. Үүний хажуугаар дуу чимээний түвшин 20-30 децибелээр буурахаар тооцоолжээ. Энэ нь тухайн орчинд ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндэд ихээхэн тустай ажил юм.
Уг цогц шийдэл нь нэгдсэн төмөр рам дээр цахилгаан хөдөлгүүр, хөтлүүрийг үйлдвэрийн нөхцөлд тест хийн суурилуулж, хөтлүүрийн удаан эргэлтийн хөндий голд хөтлөгч барабаны голыг шургуулан бэхлэхдээ төмөр суурины доод талд байрлах тулгуур шарнираар бэхэлж, өмнөх техникт ашиглагдаж байсан цутгамал бетон сууриас татгалзсан нь төхөөрөмжийн төлөвлөгөө алдагдахгүй, техникийн найдвартай ажиллагааг хангах зорилготой байлаа.
Дэлхийн шилдгүүд АВВ компанийн асинхрон цахилгаан хөдөлгүүр нь хүчин чадлын хувьд бага боловч далайн түвшнээс 1000 м-ээс дээш ашиглагдах нөхцөлтэй, олон улсын эрчим хүчний хэмнэлтийн стандартын дагуу өндөр АҮК-тэй, дуу чимээний түвшин бага, хамгаалалтын зэрэг өндөр, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу хийгджээ.
SEW-EURODRIVE компанийн хөтлүүр нь өөрт суурилагдсан буцах эргэлтийн хязгаарлагч, картерийн зарчимт хөргөх системтэй. Хөтлөх барабаны аль ч талд гарган байршуулж хэрэглэх боломжтой. Өндөр мушгих момент үүсгэх чадалтай, бат бөх хийцтэй, ашиглалтын зардал бага, давхар лабиринтан сальник бүхий хөтлүүр юм. Уг хөтлүүрийг ашиглахад тосны станц, тормозны систем зэрэг нэмэлт тоноглол шаардагдахгүй тул эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

IM TRADING ad (revised)-2 copySOLCON компанийн HRVS-DN маркийн өндөр
хүчдэлийн дижитал зөөлөн асаалтын систем хөдөлгүүрийг
шууд асаалтын горимоор асаахад шаардлагатай асаалтын
гүйдлийг бууруулан, хөдөлгүүрийн асаалтын хугацааг
сунгаж зөөлөн асаах зориулалттай. Ослын зогсолтын
дараах ачаатай зогссон дамжуургыг ажиллуулахад
шаардлагатай гүйдлийг өгснөөр хөтлүүрийн иж бүрдэл
техник ажиллан дээр дурдсан ашигт үйлдлүүдийг хийх гол
түлхүүр нь болно.
Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан, автоматик удирдлагын
инженерийн баг уг иж бүрдлийг удирдлагын нэгдсэн төвдөө
холбосноор цуваа дамжуурга, бутлууруудтайгаа хоршин ажиллаж, улс эх орны эдийн засагт маш өндөр хувь нэмэр оруулж буйг дурдах нь зүйтэй юм. Ижил төстэй шийдэл бүхий ажлуудыг ДЦС IV, ДДЦС, ЭДЦС зэрэг улсын үйлдвэрийн газруудад хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөөр байгаа билээ. Эдгээр шинэчлэлийн ажил нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч нар дэлхийн хэмжээний үйлдвэрт ашиглагдах техникийг бүтээн нийлүүлж буйн тод жишээ төдийгүй бид дэлхий нийтийн техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж буйн тод илрэл юм. Хамтын ажиллагаа үргэлжилсээр…

Хамтран ажиллагч байгууллагууд