Хайх үгээ оруулна уу..

АВВ танилцуулга

АВВ Групп Монголд

1-who-we-are copyАББ Групп нь 1994 оноос хойш Монголын эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн замналтай. Үүнд: ДЦС#3, ДЦС#4, Дулааны Шугам Сүлжээ, Цахилгаан Дамжуулах болон Түгээх сүлжээнүүд, Ус Сувгийн Удирдах Газар, Оюу Толгой, Цагаан Суварга гэх мэт олон төслүүдэд өөрийн мэдлэг, туршлага, шийдэл болон бүтээгдэхүүнийг сүүлийн 20 жилийн хугацаанд нийлүүлж, хамтран ажилласаар ирлээ.

АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газар нь 2013 оны 8 сард байгуулагдсан бөгөөд түүнээс хойш албан ёсны дистрибьюторуудыг сонгон шалгаруулж, Монголын инженерүүдийг сургалт болон семинарт хамруулж, салбарын хурал, үзэсгэлэнд оролцож, харилцагчиддаа туслаж, дэмжиж ажиллаж байна.

Цахилгаан хөдөлгүүр, Удирдлага, Автоматжуулалтын бүтээгдэхүүн

Цахилгаан хөдөлгүүр, цахилгаан үүсгүүр, давтамж хувиргагч, механик хүч дамжуулах тоног төхөөрөмж, электроникс, робот, эрчим хүчний хувиргагч болон шилжүүлэгч, тог баригч, өдөөгч системүүд, цахилгаан машины хурдан цэнэглэгч дэд бүтэц багтана

Үйлдвэрийн автоматжуулалт

Үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээмжийн сайжруулалтад зориулагдсан бүтээгдэхүүн, систем болон үйлчилгээнүүд. Эдгээр нь түлхүүр гардуулах нөхцөл бүхий инженеринг, удирдлагын системүүд, хэмжүүрийн бүтээгдэхүүн, тоноглолын насжилтын үйлчилгээ, гэрээт засвар үйлчилгээ болон зориулагдсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд (усан онгоцонд зориулагдсан цахилгаан хөдөлгүүр, уурхайн кран гэх мэт)

Эрчим хүчний систем

Уламжлалт болон сэргээгдэх эрчим хүч дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах болох түгээхийн сүлжээнд зориулагдсан өндөр хүчдэлийн бүтээгдэхүүнүүд болон түлхүүр гардуулах нөхцөл бүхий цогц шийдлүүд. Эдгээр шийдлүүд нь эрчим хүчний эх үүсвэрүүдийг сайжруулах; илүү уян хатан, найдвартай, ухаалаг сүлжээг бий болгоход нөлөөлөх гол хүчин зүйлс юм.

Нам болон Дунд хүчдэлийн бүтээгдэхүүн

Үйлдвэрлэлийн болон Орон сууц, үйлчилгээний барилгын аюулгүй байдлыг хангасан, өндөр чанарын нам болон дунд хүчдэлийн таслуур, автомат, унтраалга, залгуур, кабелийн дагалдах хэрэгсэл, төрөл бүрийн хуваарилах самбарууд, барилгын ухаалаг удирдлагын систем болон компакт дэд өртөө гэх мэт бусад бүтээгдэхүүн болон шийдлүүд

Хамтран ажиллагч байгууллагууд