Хайх үгээ оруулна уу..

HRVS-DN өндөр хүчдэлийн зөөлөн асаалтын төхөөрөмж


HRVS-DN нь 30-3000А, 30-50000кВт, 1500-15000В ын цахилгаан хөдөлгүүрүүдийг зөөлөн асаахад ашиглана.

HRVS-DN нь дунд хүчдэлийн богино холбоот ротор бүхий гурван фазын стандарт цахилгаан хөдөлгүүр асаахад зориулсан маш нарийн бүтэцтэй, найдвартай ажиллагаатай зөөлөн асаалтын төхөөрөмж юм. Цахилгаан хөдөлгүүрийг асаахад гүйдлийг хамгийн боломжит доод түвшинд хүргэх аргачлалаар ажилладаг.

HRVS-DN хөдөлгүүрт очих хүчдэлийг аажмаар нэмж, цахилгаан хөдөлгүүрийг асаахад хангалттай, бага хэмжээний гүйдэлийг өгснөөр  хөдөлгүүрийг зөөлөн асаан алгуур хурд авах нөхцөлийг бүрдүүлдэг.

Гурав дахь үеийн бичил процессорын технологи нь насосны техникийг удирдан ажиллуулах боломжийг олгон, хөдөлгүүрийг найдвартай хамгаалж аналог гаралтаас (нэмэлт) нэмэлт мэдээлэл цуглуулах боломжийг олгож байна.

Нэмэлтээр сонгож болох RS485 холбооны порт нь MODBUS протоколыг ашиглан төхөөрөмжийг бүрэн удирдан (асаалт, зогсоолт, хувилбарт тохиргоо, командууд г.м) шаардлагатай мэдээллийг цуглуулхад ашиглагдана. Удирдлагын үндсэн компьютерт экрантай хос кабель залгаснаар нэгэн зэрэг 32 зөөлөн асаалтын төхөөрөмж удирдах боломжтой.

Solcon олон хөдөлгүрийг дарааллан асаах болон усан онгоцны хөдөлгүүр асаах ЗАТ ийг мөн санал болгож байна.

HRVS-DN давуу талууд

  • Өндөр асаалтын гүйдлийг бууруулах болон механик гэмтлийг багасгах
  • Ашиглалтын хүнд нөхцөл зориулагдсан: орчны температур 50°С хүртэл
  • Хөдөлгүүрийн зөөлөн асаалт болон зогсоолт
  • Хөдөлгүүр хамгааллын өргөн сонголт
  • Нам хүчдэлд тестлэх боломж – өндөр хүчдэлийн хөдөлгүүрийн бүрэн имитаци үүсгэх
  • Хүчний болон удирдлагын хэсгийн хоорондын гүйдлийн хязгаарлалт
  • ЗАТ бүрийн найдвартай ажиллагааг хангахын тулд хэсэгчилсэн цэнэг алдалтын тест хийгдсэн
  • Орох контакторын урд хүчний итгэлцүүрийн корректорын системээр тоноглосон
  • Ээлж дараллан хэд хэдэн цахилгаан хөдөлгүүр асаах болмжтой
  • MODBUS, PROFIBUS, MODBUS/TCP протокол бүхий RS485 холбооны порт
  • 45-65 Гц ийн давтамжийг автоматаар хайх үйлдэл нь цахилгаан хөдөлгүүрийг сүлжээний давтамжийн хэлбэлзэлийн үед асааж зогсоох боломжийг бүрдүүлдэг
  • Гүйдэл болон моментыг дагуу асаалт болон зогсоолтын үзүүлэлтүүд
  • Насосны удирдлага, хоёрдогч тохиргоо, нам хурдны сөргүү эргэлтийн горим, эрчим хүч хэмнэх горим зэрэг онцгой функцууд

Аналог гаралт (нэмэлт)

НRVS-DN асаалт зогсоолтын горимын онцлогууд

  • Зөөлөн асаалт болон зогсоолт
  • Гүйдлийн хязгаарлалт
  • Гүйдэл болон моментын хяналт
  • Насосны төхөөрөмжийн удирдлагын онцлог
  • Лугшилтат асаалт
  • Тахометрээс мэдээлэл авах (нэмэлт)
  • Хувилбарт тохиргоо – ондоо хүчин чадал бүхий 2 цахилгаан хөдөлгүүр асаахад хэрэгэлэнэ

HRVS-DN дэлгэцийн өгөгдлүүд

  • Хоёр мөр бүхий LCD дэлгэц, мөр тус бүр 16 тэмдэгттэй
  • Олон хэлний сонголт
  • Цахилгаан хөдөлгүүрийн парамаметр, эвдрэл, статистик өгөгдөл
  • Гэрлийн индикаторуудын мэдээлэл
  • Хүчдэлийн өгөгдөл
  • Цахилагаан хөдөлгүүрийн асаалт
  • Цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа
  • Цахилгаан хөдөлгүүрийн зөөлөн зогсоолт
  • Цахилгаан хөдөлгүүр зогссон
  • Тестлэх горимын идэвхижэл
  • Хувилбарт тохиргооны горим
  • Алдаа/эвдрэл

Статистик өгөгдлүүд

  • Сүүлийн асаалтын хугацаа
  • Сүүлийн асаалтын максимал гүйдэл
  • Нийт ажилласан цаг
  • Асаалтын тоо
  • Сүүлийн алдаа
  • Сүүлийн алдааны гүйдэл
  • Нийт алдааны тоо
  • Сүүлийн 10 алдааны бүртгэл

Хамтран ажиллагч байгууллагууд