Хайх үгээ оруулна уу..

RVS-AX шунтлагч контактор бүхий зөөлөн асаалтын төхөөрөмж


RVS-AX нь 8-170А, 220-600В цахилгаан хөдөлгүүрт зориулсан нам хүчдэлийн аналог зөөлөн асаалтын төхөөрөмж юм.

Уг ЗАТ нь бага болон дунд хүчин чадлын цахилгаан хөдөлгүүр асаахад зориулсан.

unit--fam-rvs-ax

RVS-АХ нь суурьлуулж ашиглахад хялбар, цахилгаан хөдөлгүүрийн хамгааллыг бүрэн хангаж асаалтын гүйдлийн хязгаарлалтыг хийх од холболтоос гурвалжин холболт руу шилжүүлж холбох онцгой шийдэл бүхий асаалтын төхөөрөмж юм.

RVS-АХ давуу талууд

  • Өндөр асаалтын гүйдлийг бууруулах болон механик эвдрэлийг багасгах
  • Хөдөлгүүрийн зөөлөн, цохиогүй асаалт болон зогсоолт
  • Арчилгаа шаардахгүй, өөрт суурьлуулсан шунтлагч контактортой (31-170А)
  • Цахилгаан хөдөлгүүрийн асаалт болон зогсоолтын онцгой шийдэл(тэсрэлтээс хамгаалсан хөдөлгүүрт зориулсан)
  • Авсаар, хөнгөхөн, хөнгөн цагаан корпус
  • Суурьлуулж тохиргоо хийхэд хялбар
  • 45-65 Гц ийн давтамжийг автоматаар хайх үйлдэл нь цахилгаан хөдөлгүүрийг сүлжээний давтамжийн хэлбэлзэлийн үед асааж зогсоох боломжийг бүрдүүлдэг
  • Орчны температур 40°С хэмд 20 секундын турш 350% ачаалал авхаар тооцологдон хийгдсэн
  • 58А хүртэл IP20 гүйцэтгэлтэйгээр хийгдсэн. Нүүрний самбарыг аюулгүй ажиллагаанд зориулан нэмэлт битүүмжлэлтэй хийсэн.

RVS-AX-table
RVS-AX-table-option

RVS-AX асаалт зогсоолтын параметрууд

Потенциометрийн тусламжтайгаар тохиргоо хийх

  • Цахилгаан хөдөлгүүрийн гүйдэл
  • Хүчдэлийн үндсэн түвшин
  • Гүйдлийн хязгаарлалт
  • Хурдасгалын хугацаа
  • Зогсоолтын хугацаа

RVS-АХ ба хөдөлгүүрийн хамгаалалтууд

  • Электрон хэт ачааллаас. Асаалтын процесс дуусмагц эргэн идэвхжинэ.
  • Фазын алдагдлаас. Нэг болон хоёр фаз 1-ээс илүү секундээр алдагдахад шууд хамгаална.
  • Радиаторын халалтаас
  • Алдааг илэрхийлэх индикаторууд

RVS-АХ гэрлэн индикаторууд 

  • ON – тэжээлийн хүчдэл өгөгдсөн
  • Ramp up/Down – Хурдасгал/зогсоолт
  • Run – ажиллагаатай
  • Overload – хэт ачаалал
  • Phase loss – фазын алдагдал
  • Over temperature – хэт халалт

RVS-АХ релены гаралтууд

  • Хурдасгалын төгсгөл, НО контакт
  • Аварын реле, НО контакт

RVS-АХ ашиглах салбарууд

  • Насос (усан хангамж, үйлдвэрүүд)
  • Компрессорын хэрэглээнд
  • Конвейерууд болон дан төмөр замуудад
  • Вентилятор
  • Бага хүчдэлд ажиллах боломж

Хамтран ажиллагч байгууллагууд