Хайх үгээ оруулна уу..

Sew-eurodrive танилцуулга

rechts_company

SEW-EURODIVE GmbH  Co KG

SEW-EURODRIVE нь ХБНГУ-ын Брухсаль хотноо төвтэй, цахилгаан хөтөлгөөний үйлдвэрлэлээр дэлхий зах зээлд тэргүүлэгч компани бөгөөд Германи, Франц, АНУ, Хятад, Бразиль, Финлянд улсууд дахь өөрийн үйлдвэрүүддээ чанарын хамгийн өндөр түвшний модуль хөтлүүрийн техникийн үндсэн эд ангиудыг үйлдвэрлэн, эдгээр эд ангиудаар дэлхий даяарх 70 гаран угсралтын үйлдвэрүүддээ бүтээгдэхүүнээ угсран, хөтлүүрийн систем тус бүрийн онцлогт тохируулан хамгийн богино хугацаанд, чанарын баталгаатайгаар нийлүүлдэг болно. Худалдааны салбар, техникийн товчоо, сэлбэг хангамж, үйлчилгээний төвүүд нь дэлхийн 48 улсад тархан байрласан бөгөөд эдгээрт 15000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна. SEW ийн салбарууд дэлхий даяр тархан байрлаж, бараа бүтээгдэхүүний өргөн сонголтыг санал болгож буй нь  манай компанийг машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, төрөл бүрийн хөтлүүрийн техник ашигладаг аж ахуйн нэгж, компаниудын найдвартай түнш болгож байна.

SEW-EURODRIVE нь дамжуулгын технологийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан компани бөгөөд, энэхүү туршлагаа механик, цахилгаан, цахим эд ангиудыг хавсарган хөтлүүр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлхэд ашигладаг. SEW-EURODRIVE ийн редуктор, хөдөлгүүрүүд нь хөтлүүрийн технологийн салбар дахь чиг хандлагыг залагч болдог. Тийм ч учраас “SEW –EURODRIVE  -д үйлдвэрлэв” гэсэн шошго хөтлүүрийн технологийн салбарын чанарын тэмдэг болдог.

Хамтран ажиллагч байгууллагууд