Хайх үгээ оруулна уу..

"Ай Эм Трейдинг" ХХК-н танилцуулга

“Ай Эм Трэйдинг” ХХК нь 2011 онд Европын холбооны улсад боловсруулсан өндөр технологи бүхий автомашины тоноглол, хүнд болон хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэрэглээг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулагдсан компани юм. Бид өнөөдрийн байдлаар Германы “SEW-EURODRIVE” компанийн үйлдвэрлэдэг дамжуулгын технологийн техник хэрэгсэл, “Dr. HÖHN” компанийн “Road Ranger” брэндийн бүх төрлийн пикап автомашины ачааны бүхээг болон дагалдах хэрэгслүүдийг, Израилийн “Solcon Industries Ltd” компанийн хүчний хувьсгуурын электрон бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Эдгээр компаниуд нь хамгийн орчин үеийн техник технологи ашиглан бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ба эдгээрийг өөрийн орны хэрэглэгчиддээ нийлүүлэн ажиллахдаа бид баяртай байна.

Манай хэрэглэгчдээс дурдваас:

Хүнсний үйлдвэрийн салбарт – АПУ ХК, MCS Asia Pacific Brewery ХХК, MCS Coca-Cola ХХК, Витафит ХХК, Атар ХХК, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт Фүүдс ХХК, Өег гурил ХХК

Эрчим хүчний салбар: Эрчим хүчний барилга Трэст ХХК, Дулааны Цахилгаан Станцууд

Хүнд үйлдвэр: Оюу Толгой ХХК, Бороо Гоулд ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Хүннүү Коал ХХК

Банкны салбарт: ХААН Банк зэрэг байгууллагууд багтана.

Эдгээр хэрэглэгчиддээ хамтран ажиллаж байдагт талархалаа илэрхийлэе.

Хамтран ажиллагч байгууллагууд