Хайх үгээ оруулна уу..

Уул уурхайн үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Уул уурхайн үзэсгэлэнд амжилттай оролцлоо

expo2018
Mongolia Mining 2018 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2018 оны 4-р сарын 4 – 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 8 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж өнгөрлөө. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулснаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд нийт 130 орчим бизнесийн байгууллага доорхи чиглэлээр оролцсоноос манай компаний (Ай Эм Трэйдинг) хувьд уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид гэсэн чиглэлээр оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлиллаа.

Үүнд:

Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниуд
Газрын тосны хайгуул олборлолтын компаниуд
Геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын компаниуд
Уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
Өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
Тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид
Катерингийн болон ложистикийн үйлчилгээ үзүүлэгчид
Байгаль орчны нөхөн сэргээх үйлчилгээ
Консалтинг, ня-бо бүртгэл, хууль зүйн зөвлөгөө болон үнэлгээний байгууллагууд
Банк санхүү, даатгалын компаниуд
Салбарын боловсролын байгууллагууд, их сургуулиуд
Хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчид
Ашигт малтмалын худалдааны компаниуд
Автоматжуулалт, мэдээлэл технологийн, програм хангамжийн, лабораторын шинжилгээний болон харилцаа холбооны үйлчилгээнүүд

Үзэсгэлэнд бидний албан ёсны дистрибюторээр ажилладаг Германы SEW-EURODRIVE брэндийг төлөөлж MR. Micheal Kolar, ABB брэндийн Цахилгаан хөдөлгүүр, Удирдлага, Автоматжуулалтын бүтээгдэхүүн хариуцсан менежер Ё.Бат-Идэр нар хамтран ажиллалаа.
IMT
-> зүүн гар талаас Ё.Бат-Идэр ABB, Michael Kolar  SEW-EURODRIVE, Б.Очирбат IM Trading, Л.Баттүшиг IM Trading

Үзэсгэлэн болсон нэгэн онцлох зүйл хэвлэлийн ивээн тэтгэгчээр ажилласан БЛҮҮМБЕРГ ТВ-ийн биднээс авсан ярилцлага байлаа.
Гүйцэтгэх захирал Б.Очирбатын Блүүмбергт өгсөн шууд ярилцлагыг эндээс үзнэ үү?
BBTV
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————–
Үзэсгэлэнгийн үеэр авсан зургууд…
i6
i7

BBTV1
i2
Бид дараахь бүтээгдэхүүнүүдийг онцоллоо
i`3
i12
i4
i5
i9
i10
i11
i8